Өнгөрөгч наймдугаар сарын 31-ний өдөр хулгайгаар мод бэлтгэж байсан иргэн модонд цохиулж, амь насаа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Булган аймгийн Баян-Агт сумын нутагт ууланд мод бэлтгэж байсан иргэн модонд даруулж нас барсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Улмаар цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад тус сумын зургаадугаар багт оршин суух 45 настай эрэгтэй нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байгаад модонд цохиулж нас барсан байжээ. Хэргийг Булган аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.