Орон нутаг буюу аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 15-нд болно. Улмаар сонгуульд оролцох нам, эвслүүд энэ сарын 06-нд багтаан нэр дэвшигчдээ тодруулах ёстой.
Иймд нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулахаар ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр нийслэлийн АН, нийслэлийн МАХН, ШИНЭН-ын удирдлагууд НИТХ-ын сонгуульд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн гол агуулга нь НИТХ-ын сонгуульд хамтран оролцох юм байна. Сонгуульд оролцох намууд нийслэлийн Сонгуулийн хороонд бүртгүүлэх хуулийн хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл, эвсэл байгуулах боломжгүй болсон.
Тиймээс АН, МАХН, ШИНЭН хамтдаа нэг тойрогт нэг л хүнийг нэр дэвшүүлэх юм байна. Товчхондоо, НИТХ-ын 45 суудалд тус гурван нам хамтдаа 45 хүнийг л нэр дэвшүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Эрх баригч МАН-тай ингэж өрсөлдөхөөр шийдвэрлэжээ.
“Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд ч тус гурван нам ийм байдлаар оролцохоор ярилцаж байгаа. Харин бид салхийг нь хагалж санамж бичигт гарын үсэг зурж байна” гэдгийг нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан хэллээ.
1 comment
ih hurliin songuulid unasan umnuudaa byy devshyyleerei dee…………….