Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр болж, Цахим хэлбэрээр үзүүлж байгаа төрийн үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “Е-Мongolia” цонхонд нэгтгэхийг сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Мөн шүүх, прокурор, УИХ-аас байгуулдаг төрийн байгууллага, томилдог албан тушаалтнуудад зөвлөв. Төрийн үйлчилгээний www.e-mongolia.mn нэгдсэн системд төрийн 10 байгууллагын 52 үйлчилгээг нэгтгэн, мобайл аппликейшн болон вэб портал хэлбэрээр ашиглаж эхлээд байна.
2020 оны 04 дүгээр сараас хойш улсын хэмжээнд 23 мянга гаруй үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргэжээ.