Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон Сангийн яамны удирдлагууд Монголын ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Б.Гантулга нар хуралдаж ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой эсэхийг хэлэлцлээ.
Улмаар Засгийн газрын зүгээс барилгын салбарыг дэмжих зорилгоор “150 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Мөн үүнтэй уялдуулан ипотекийн зээлийн хүүг бууруулахаар төлөвлөжээ.
Тус уулзалтын үр дүнд төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулж ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудалд боломжит бүх нөхцлийг судалж хамтран ажиллахаар шийдвэрлэжээ.