2020 оны нэгдүгээр сараас хойш дэлхий даяар тархсан коронавирусийн халдварын тохиолдол 212 улс оронд бүртгэгдээд байна. Зарим улсад дотоодын халдвар дэгдээгүй ч, гаднаас ирсэн иргэдээс халдвар бүртгэгдсэн байгаа юм.
ДЭМБ-ын зүгээс аль ч улс орны иргэн халдвар авсан нь батлагдсан газраа эмчилгээнд орох эрхтэйг мэдэгдсэн. Харин 10 гаруй улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдол ч бүртгэгдээгүй юм. Үүнд:
1. Кирибати
2. Маршаллын арлууд
3. Микронеси
4. Науру
5. Умард Солонгос
6. Палау
7. Самоа
8. Соломоны арлууд
9. Тонга
10. Туркменистан
11. Тувалу
12. Вануату улсууд багтаж байна.