ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр нийт 318 хүнд шинжилгээ хийхэд гурван хүний хариу эерэг гарч коронавирус илэрлээ. Уг тохиолдол Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зоригчдоос илэрсэн байна.
Монгол Улсад 304 тохиолдол бүртгэгдэж, 295 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж байна. 29 хүн сувилалд, 40 нь гэрийн ажиглалтад, бусад хүний ажиглалтын хугацаа дууссан байна.