Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир 11:00 цагийн ээлжит хэвлэлийн хуралд оролцож, мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өчигдрөөс эхлээд ерөнхий боловсролын сургуулиуд танхимын болон танхимын бус хичээлийнхээ хуваарийг гаргаад албан ёсны вэб хуудас, пэйжээрээ эцэг, эхчүүдэд хүргүүлж эхэлсэн. Есдүгээр сард зөвхөн бататгал хичээл орж, хоцрогдлыг арилгана” гэв.