УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж буй. Тэгвэл ирэх 2020-2024 онуудад “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон тухай УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлжээ. Тодруулбал, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг үргэлжлүүлэх гаргасан саналыг нийт гишүүдийн 73.1 хувь дэмжиж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт албан ёсоор тусгагдав.
Хөтөлбөрийн хүрээнд урьдын адил элэгний вирусын эрт илрүүлэг, шинжилгээ явагдахаас гадна элэгний Д вирусын халдвартай 100 мянган иргэдийг эмчилгээнд хамруулахаар тусгагджээ.
Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд “Вируст хепатитын эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэх, хүн амаа хепатит вирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг багасгах зорилгоор 2017 онд Засгийн газрын 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд нэг сая гаруй хүн В, С вирусний илрүүлэг шинжилгээнд хамрагджээ.
Л.Баяр
1 comment
Эмчлэгддэг юм уу?