Өнгөрсөн лхагва гарагт ажил үүргээ гүйцэтгэж байсан замын цагдааг мотоциклтой этгээд мөргөж гэмтээсэн хэрэг гарсан билээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Хүүхдийн ордны баруун уулзварт үүрэг гүйцэтгэж байсан замын цагдааг улсын дугаар марк тодорхойгүй мотоциклтой жолооч мөргөж, ослын газраас зугтсан юм.
Шуурхай ажиллагаа явуулж Yamaha маркийн мотоциклтой Б гэх этгээд осол гаргаад, тээврийн хэрэгслээ граждаа нуусан байсныг илрүүлжээ.
Улмаар түүнд Эрүүгийн хуулийн 29.1 зүйлд зааснаар Цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн, Хууль сахиулагчийн биед халдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Дээрх хуулийн заалтаар 5-6 жилийн хорих ял шийтгэдэг байна.
Харин мөргүүлсэн цагдаагийн нэг хөл хугарч шохойдуулаад байгаа ба эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
1 comment
түргэн эдгээрэй