Онцлох мэдээЭдийн засаг

Иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын 24-нд бүрэн шилжүүлснээ мэдэгдлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас өнөөдөр нүүрс тээвэрлэлтийн талаар мэдээлэл өгөх үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг энэ сарын 24-нд буюу өнгөрсөн даваа гарагт бүрэн шилжүүлснээ мэдэгдлээ.

“ЭТТ” ХК-ийн ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурал ногдол ашгийг тараах шийдвэрээ энэ оны 5 дугаар сард гаргасан. Тиймээс одоо ногдол ашигтай холбоотой асуудалд тус компаниас хамаарах зүйл байхгүй болсон гэв.

Ногдол ашгийг иргэдэд тараах, дансанд нь шилжүүлэх үйл ажиллагааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) Үнэт цаасны тухай хуулиар хариуцдаг учир ногдол ашгийг иргэдэд үнэт цаасны дансаар дамжуулан өгөх ёстой гэсэн байр сууриа “ЭТТ” ХК-ийн удирдлага өнөөдөр илэрхийлэв.

Ингэхдээ 702 мянган иргэн ногдол ашгийнхаа 48 тэрбум төгрөгийг өнгөрсөн 5 дугаар сард Үнэт цаасны тухай хуулийн дагуу хугацаандаа авах боломжтой байсныг мэдэгдэв. Энэ нь 702 мянган хүн нь банкны дансаа мэдүүлсэн иргэд аж.

“ЭТТ” ХК-ийн нийт хувьцааны 14.7 хувийг 2.5 сая иргэн эзэмшдэг. Энэ нь 2.2 тэрбум ширхэг хувьцаа, ногдол ашиг нь 199 тэрбум төгрөг болж байгаа юм. Үүнээс ашгийн 10 хувийн татвар авдаг, өгдөг. Ингээд 179.8 тэрбум төгрөгийг “ЭТТ” ХК шилжүүлэх үүрэгтэй, үүнийгээ бүрэн шилжүүлээд байна.

“ЭТТ” ХК-ийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын 2 сая 512 мянган иргэн байгаагаас 1.6 сая нь хувьцааны дансаа нээлгэжээ. “ЭТТ” ХК бүртгэл нь хэдийн бэлэн болсон иргэдэд ногдол ашгийг эхнээс нь өгөөд энэ үйл ажиллагааг үе шаттай шилжүүлэх байр суурьтай байсан. Энэ талаар ч ярьж тохирсон байсан.

Гэвч үнэт цаасны компаниуд, бусад холбогдогч тал манай компанийг мөнгөө гүйцэд шилжүүлээгүй хэмээн тайлбарлаж, иргэдийн ногдол ашгийг хуваарилаагүй байсан учраас бид гэрээнд зааснаар ч тэр 179 тэрбум төгрөгийг бүрэн шилжүүлээд байна гэж “ЭТТ” ХК-ийн удирдлага өнөөдөр мэдэгдэв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлэхдээ, “Манай компани 2019 онд 1 их наяд, 30 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Нийт хувьцааны 14.7 хувийг 2.5 сая иргэн эзэмшдэг. Нэг ёсондоо энэ 2.2 тэрбум ширхэг хувьцаа, ногдол ашиг нь 199 тэрбум төгрөг болж байгаа юм. Үүнээс ашгийн 10 хувийн татвар авдаг, өгдөг. Ингээд 179.8 тэрбум төгрөгийг бид шилжүүлэх үүрэгтэй, үүнийгээ бүрэн шилжүүлээд байна.

Ийм хэмжээний хувьцаанд ногдол ашиг хуваарилна гэдэг бусад компанийг бодвол онцгой үйл ажиллагаа. Бид нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээг 90 төгрөгөөр тооцсон” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. Хоёрын хооронд аманд үгүй хамарт ч үгүй мөнгө тарааж байхаар технологио сайжруулж үйлдвэрээ аргатгөж илүү олигтойхон ашир олохоо бодооч түүнмй дараа харин олигтойхон хувьцаа тараах хэрэгтэй, энэ нөхөр МАН ы дуулгавартай гар хөл юм шиг байгаа юм.Тэгээд л сонгуулийн өмнө попордоод байсан

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close