Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч хойшиллоо.
Шүүгдэгч Э.Бат-Үүл эрүүл мэндийн шалтгааны улмаар шүүх хуралдаа ирээгүй бөгөөд тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулж шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ. Улиаар хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.
Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарыг эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгасан.
Тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татаад буй юм.
2 comments
Өгөр хулгайчууд хулгай хийсэн нь баригдаад ирэхээр л өвдөөд хавдаад ирдэг заваан аргатай.
Luivar hiij baihdaayg ulun chono shig baisan Odoo bol hamuu juduund barigdaad hariugui ami tavih gej baigaa hugshun UHNA shig Atsnii Baatar Salga Saaral