МИАТ ТӨХК-иас онгоцонд мэндэлсэн ихрүүдийг эсэн мэнд амаржуулсан эх баригч, эмч нарт тус компанийн нислэг үйлддэг нэг чиглэлд нэг удаа үнэгүй зорчих эрх, бэлэг дурсгалын зүйлс гардууллаа.
Долдугаар сарын 9-ний өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 аяллын нислэгийн үеэр хоёр ихэр охид мэндэлсэн.
Энэ үeэр мэргэжлийн ур чадвар гарган эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн эх, хүүхдүүдийг эсэн мэнд амаржуулсан ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн сувилагч А.Буянжаргал, Багахангай дүүргийн ахмадын сувилалын эмч Д.Мөнхсаруул, Улсын 2-р эмнэлгийн хүүхдийн эмч Д.Отгончимэг, Номун эмнэлгийн хүүхдийн эмч П.Сугармаа, , ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжын тасгийн эрхлэгч Б.Батсүх, эх баригч Ё.Даваа нарт ийнхүү талархал илэрхийлжээ.
Л.Баяр