Баянзүрх дүүрэгт оршин суух “М” нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга гэж цагдаагийн байгууллагад ар гэрээс нь тэмдэглүүлжээ.
Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгаж уйгагүй хөөцөлдөсний эцэст 1968 онд төрсөг “Г” гэгч нь хохирогч “М” тэй тухайн үед танилцаж, улмаар гэртээ дагуулан очиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн амь насыг нь хохироон, цогцсыг хашаандаа байрлах гүний худагт хийж булсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлж, шалгаж байна.
Л.Баяр