“Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчдэдээ тараах ногдол ашгийн 198 тэрбум төгрөгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд өнгөрсөн даваа гарагт байршуулсан байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ногдол ашгийн мөнгийг бүрэн байршуулсны дараа иргэдэд зэрэг таараана гэдгээ хэлсэн. Иймд ногдол ашгийн мөнгийг иргэдэд хэзээ тараахыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх аж.
Засгийн газрын өнгөрсөн мягмар гарагт болсон ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцүүлэх санал оруулсан ч хойшлуулсан байна.
Харин үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс үнэт цаасны дансаа нээлгэсэн хүмүүсийн мэдээллийг Засгийн газарт хүргүүлсэн аж. Ногдол ашгийг иргэдийн үнэт цаасны болон и-баримт, хүүхдийн мөнгөний дансаар дамжуулан тараах боломж байгааг Сангийн сайд өмнө нь мэдэгдсэн билээ.