Британийн амьтан судлаач Жейн Гудолл Танзанийн Гомбе-Стрим үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шимпанзег 45 жилийн турш судалж байна. Үүнийхээ ачаар тэрбээр энэ амьтан гадна төрхөөрөө хүнтэй адилхан төдийгүй хөдөлмөрийн зэвсэг хийх чадвартай, энгийн хэлтэй, бие биеийнхээ сэтгэл хөдлөлийг ойлгодог, бүр үзэн яддаг болохыг нь илрүүлжээ.
1974 оноос хойш сармагчны хоёр бүлэг дөрвөн жилийн турш жинхэнэ дайн хийж, нэг омгоо устгаад дуусчээ.
Эрх мэдэл ба эмэгчингүүд
1971 он хүртэл шимпанзе сармагчнууд нэгэн том бүл болон амьдарч байжээ. Гэвч дотроо хагаралдаж, нэгдмэл нэг омог хэдэн хэсэг болон задарсан байна. 8 эрэгчин, 12 эмэгчин хэдэн монштойгоо Гомбе-Стрим цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсэг рүү явж, 6 эрэгчин 3 эмэгчин, мөн хэдэн төлтэйгөө өмнө рүү нүүжээ. Хойш нүүсэн омгийг нь амьтан судлаачид Касакела, өмнөд хэсгийнхийг Кагама гэж нэрлэжээ.
Тэд ийнхүү задрах болсон шалтгааныг эрдэмтэд эрх мэдлийн төлөөх тэмцэл гэж үзэж байна. Бүлгийн хамгийн хүчирхэг эрэгчин нь Хамфри хэмээх нэртэй. Үүнийг засаглалыг хоёр залуу эрэгчин нь булаалдаж эхэлснийг Жейн Гудолл Чарли, Хью хоёр гэж нэрлэжээ. Хамфри өрсөлдөгчдөө ганц ганцаараа байхад нь айлгаж дөнгөх ч хамтдаа байвал аль болох харьцахгүйг хичээж байлаа. Гэтэл эмэгчний хүрэлцээнээс болоод түрэмгийлэл улам гаарч, зодоон тэмцэл болон үргэлжилж, бүлэг хоёр хэсэгт хуваагджээ.
Дайны эхэн үе
Хөршүүд ширэнгэн ойд тааралдахдаа анхандаа тун энх тайван байдалтай байсан ч яваандаа харилцаа нь улам ширүүсч эхэлсэн аж. Эрэгчин шимпанзе түрэмгийлэл үйлдэж, бие бие рүүгээ хашхичиж, чулуу, мод шидэж эхэлжээ.
1974 оны 01 сарын 7-нд цус урссан тэмцэл болов. Энэ өдөр Кагамагийн бүлгийн Гоби нэртэй шимпанзег хойд хэсгийн 8 эрэгчин тойрон хүрээлжээ. Британийн сармагчин судлаач Ричард Рэнгем “Гоби модноос мод дүүлэн авирч, зугтаасан ч тэд гүйцэж авсан. Нэг нь түүнийг хөл, нөгөө нь урт сарвуунаас нь барьж авсан. Ингээд газар шидэж, зодож эхэлсэн. Зодоон таваас илүү минут үргэлжилсэн. Ингээд зогсоход тэр арайхийн хөдөлж байлаа” гэж бичжээ. Уг гэмтлээсээ болоод Гоби үхэж, Гомбе-Стримийн ширэнгэн ойд жинхэнэ дайн эхэлжээ. Амьтан судлаачид өмнө нь хэзээ ч ийм зүйл харж байгаагүй гэдэг.
Тулалдаан
Сармагчнууд анх уулзахдаа л бие бие рүүгээ дайрч, тун харгис хэрцгий үйлдэлүүд гаргаж байсан юм. Судлаачид тэдний дотоод зөрчилдөөнд орж чадаагүй гэдэг. Болсон үйл явдлыг харсан амьтан судлаач Энн Пусэй “Бид өмнөдөөс бахиралдааныг сонсож, өмнөдийн бүлэглэл дайрч байна гээд л хоорондоо ярьцгааж байлаа. Хойдууд бүгд л хашхиралдаж, мод цохиж сүрдүүлж байсан” гэжээ.
Шимпанзенүүд бүгж, дайснаа үхтэл нь зодож байлаа. Дайсны талынхаа үхсэн сармагчнаар ялагчид нь хооллож байв. Тулааны явцад Кагама бүлгийн өмнөдийн 6 эрэгчин үрэгджээ. Үүний дараа өрсөлдөгчдийг устгасны дараа хойд зүгийнхэн 3 эмэгчинг авч, тэднийг бас хөнөөжээ. Дайны явцад өссөн шимпанзег хүчээр Касекела бүлэгт шилжүүлсэн гэнэ.
Эцэст нь хойдууд хөрш Каландэ омгийнхонтой тулгарчээ. Энэ омог нь сармагчныхаа тоогоороо хойдуудаас илүү. Эцэст нь богино хугацааны тэмцлийн үр дүнд Касакелаг газар нутгаасаа хөөжээ.