Хувийн хэвшлийн дунд сургуулиуд сургалтын төлбөрөө бүтэн жилээр төлөхийг тулгадаг асуудал байсаар байгаа нь эцэг, эхчүүдэд дарамт болж байна.
Тэр тусмаа халдварт өвчний үед төлбөрөө бүтэн төлөхийг шаардаж, зөвшөөрөөгүй тохиолдолд сургуулийн бүртгэлээс хасч байна гэх зэрэг гомдол санал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт олноор ирэх болжээ. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ хувийн хэвшлийн дунд сургуулиудад зөвлөмж хүргүүлсэн байна.
- Салбарын сайдын баталсан тушаал, шийдвэрийг биелүүлэх
- Эцэг эхчүүдтэй гэрээ байгуулахдаа сургалтын төлбөрийн асуудлаар зөвхөн сургуулийн захиргаанаас урьдчилан бэлтгэсэн гэрээнийн нөхцлийг тулгадаг аргыг таслан зогсоох
- Сургалтын төлбөрийн төлөх хэмжээ, хугацааг эцэг эхчүүдийн саналыг үндэслэн харилцан зөвшилцөж гэрээнд тусгах
- Сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх жилээс нэмэгдүүлэхгүй байх
- Сургалтын төлбөртэй холбоотой асуудлаас шалтгаалж сурагчийг сургуулиас хасах, завсардуулахгүй байхыг зөвлөмжид дурджээ.
Хэрэв сургуулиуд дээрх зөвлөмжийг мөрдөж ажиллахгүй бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хуульд заасны дагуу хариуцлага тооцож, арга хэмжээ авахаа илэрхийллээ.
1 comment
Eniigee erthen gargah guy yasiin, tolboroo burden tolohgui Bol burtgehgui geseer baigaad avchihsan shuudee, butsaaj ogoh boluu?