Хятадын Хэбэйн технологийн их сургуулийнхан 3D принтерээр гүүр хийсэн нь Гиннесийн амжилтын номонд орлоо. Уг байгууламжийн урт нь 28 метр аж.
Гүүрийг өнгөрсөн онд босгосон боловч амжилтыг нь дөнгөж одоо л бүртгэн авч байна. Явган хүний энэхүү гүүр 3,6 метр өргөнтэй бөгөөд Шанхайн Баошань дүүрэгт сувгийн хоёр эргийн холбодог юм байна.
Гүүрийн төслийг боловсруулагчид Хятадын хамгийн эртний гүүр болох 1400 жилийн настай Анжи гүүрнээс дээж авсан байна. Бээжингээс 280 км-т Жаосяньд байдаг энэ гүүрийг эртний барилгачид 10 гаруй жилийн хугацаанд барьж босгосон гэдэг. Гэтэл 3D принтерээр ердөө л 19-хөн өдрийн дотор барьжээ.
Хэвлэмэл гүүр нь 176 бетон блоктой. Эдгээрийг робот хоёр төхөөрөмжөөр хийжээ. Гүүр хэвлэхэд ашигласан материал нь полиэтилен фибробетон болон холимгоос бүрдэнэ. Сонирхолтой нь хэвлэмэл гүүр уламжлалт гүүрнээс 1/3 дахин хямд өртгөөр боссон гэнэ. Учир нь ямар нэгэн шаблон буюу арматур шаардагдаагүй аж. Өндөр нарийвчлалын үзүүлэлтээр энэхүү гүүрний ачааллыг үзүүлэх юм байна.