Үер усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулаарай!!!
Дундговь аймагт Боргитын нуурын дэргэд дөрвөн хүүхэд тоглож байснаас хоёр нь живж осолджээ.
Тодруулбал, Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн “Боргиотын нуур”-ын эрэг дээр 4 хүүхэд тоглож байгаад Б /11 настай, эрэгтэй/, Б /8 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг өчигдөр /08.25/ 19:10 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 35 км замыг туулан мөн өдрийн 19:50 цагт очиж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг өнөө өглөө /08.26/ 07:00 цагт дахин эхлүүлжээ.
Эх сурвалж: ОБЕГ