Нүүрсний экспорт нэмэгдэж 2001 машин нүүрс экспортоллоо
2020-08-26 11:04

Цар тахалтай холбоотойгоор манай улсын нүүрсний экспорт энэ оны эхний долоон сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 46 хувиар буурсан билээ.
Тэгвэл сүүлийн саруудад нүүрсний экспорт нэмэгдэж байна. Өчигдөр л гэхэд Гашуунсухайт, Шивээхүрэн, Ярант, Ханги боомтоор нийт 2001 машин нүүрс экспортолжээ.
Энэ сарын 17-нд тус боомтуудаар 1809 машин гарч байсан бол өчигдөр ийнхүү 200 орчим машинаар нэмэгдээд байгаа юм.