Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко төрийн үзэл сурталтай нийцүүлэн хичээл заахыг хүсдэггүй багш нарыг ажлаас нь халахыг шаарджээ. Тэрбээр 08 сарын 24-нд Боловсролын сайд Игорь Карпенкотой уулзах үеэрээ энэ талаараа мэдэгдсэн тухай БелТА мэдээлэв.
Беларусь улс төрийн боловсрол, төрийн сургууль, төрийн үзэл сурталтай гэдгийг Лукашенко онцолсон аж. Тиймээс “Энэ зарчмыг дагахыг хүсдэг хүмүүүсээс эелдгээр хүсье. Багшил, сурга, ажилла. Харин хүсэхгүй байвал сургуульд байх шаардлагагүй гэсэн үг. Үүнийг шууд, ил, шударгаар хэлэх хэрэгтэй” хэмээн Ерөнхийлөгч Александр Лукашенкохэлжээ.
Түүнчлэн багш нарыг хамгаалахыг шаардсан байна. “Багш нарыг бүхий л халдлагаас хамгаал. Бид үүнийг хэдийн хийж эхэлсэн. Гэхдээ эмч, багш нар луу халдахтай илүү идвэхтэй, илүү хатуу тэмцэх болно” гэв.