Наймдугаар сарын 24-ний 19.18 цагийн орчимд Төв аймагт хоёр автомашин мөргөлдсөний улмаас дөрвөн сартай А-н амь нас хохирч, хоёр хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарсан байна.
Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сум Өгөөмөр 1-р баг “Цонжин болдог” гэх газар /Улаанбаатар хотоос зүүн тийш 52 км/ асфальтан замд Toyota Prius маркийн автомашины жолооч С нь Toyota Prius маркийн Ш жолоочтой автомашинтай мөргөлдсөн байна.
Иймд жолооч нар орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулах, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэх, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.