УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өчигдөр өглөө 07.55 цагт хөөрсөн. Тусгай үүргийн онгоц өчигдөр орой 19:15 цагт эх орондоо газардаж, 257 зорчигч ирлээ.
Эрүүл мэндийн шалтгаантай хоёр зорчигчийг Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлсэн бол бусад зорчигчдыг ажиглалтын байр руу хуваариллаа.
Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 33, жирэмсэн 12, өндөр настан, асран хамгаалагчтай 10, эрүүл мэндийн шалтгаантай 17, оюутан сурагч 35, ар гэрийн гачигдал, визний асуудал, санхүүгийн хүндрэлтэй зэрэг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 150 хүн ирнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлээд байсан юм.
Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудлуудад тусгаарласан.