УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч долоо хоногийн даваа гараг буюу наймдугаар сарын 17-ны өдрийн эхэлсэн. Улсын яллагчийн зүгээс шинжээч оролцуулах хүсэлтийг гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авахаас татгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 09.00 цагт эхэллээ. Одоогоор шүүх хуралдаан долоо дахь өдрөө хэлэлцүүлгийн шатанд үргэлжилж байна.
Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох нийт 188 хавтаст эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, энэ оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн байдаг. Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгасан байдаг.