Гадаад харилцааны яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хоёр жилийн хугацаанд хамтарч ажиллахаар болсон. Энэ хугацаанд хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө гаргаж, НҮБ-ын төв рүү илгээсэн.
Уг төлөвлөгөө нь одоогийн байдлаар төслийн хэмжээнд яваа гэдгийг тодотголоо. Төлөвлөгөөнд эдийн засгийг сэргээж, ард иргэдэд тэгш боломж олгох, эрүүл мэнд боловсролын салбарыг хөгжүүлэх гэх зорилтын хүрээнд төлөвлөгөөт ажлуудыг тусгаж хэрэгжүүлнэ.
Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд 50 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. Дээрх мөнгөний 50 хувийг нь НҮБ-аас гаргах бол үлдсэн 50 хувийг бусад олон улсын байгууллага, Засгийн газар хамтран босгох шаардлагатай байгаа гэлээ.