Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мөн мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ
“БНСУ-д нэг өдөрт 266 хүн шинээр халдвар авсны 8 нь гадаад улсаас зөөвөрлөгджээ. Тус улсын Засгийн газраас хязгаарлалтын зэргийг чангатган хоёрдугаар шат руу шилжсэн байна. Мөн иргэд аппликейшн ашиглан амны хаалт зүүгээгүй хүнийг холбогдох байгууллагад мэдэгдэж байгаа аж.
АНУ-д танхимын хичээл эхлээд хоёр долоо хоног болоход халдварын тохиолдол нэмэгдсэн байна. Иймээс халдварын дэглэм зөрчсөн сурагчдыг сургуулиас хөөх зэрэг арга хэмжээ авч байгаа аж.
Австрали улс дахь шинэ тохиолдлын тоо буурч байна. Манай улсын тусгаарлан ажиглах байранд 271 хүн шинээр орж 3 хүн гарсан ба одоогоор нийт 3562 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт байгаа 3 хүний бие хүндэвтэр байна.
Манай улс томуугийн вакцины хувьд эхний ээлжид 120.000 хүн тун вакциныг монгол улсын загийн газрын хөрөнгөөр захиалсан. Мөн вакцин дархлаажуулалтын Global Alliance байгууллагатай хийсэн гэрээний хүрээнд 80 мянган тун вакцин ирнэ. Ингээд нийт 200 мянга орчим тунг есдүгээр сарын 15-наас авна. Вакцины захиалгыг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан авч байгаа ба юун түрүүнд эрсдэлтэй бүлэг буюу эрүүл мэндийн ажилчид, 65-аас дээш насны өндөр настнууд, нийслэл дэх цэцэрлэгийн хүүхдүүдэд хийх төлөвлөгөөтэй байна. Мөн нэмэлтээр улсын төсвөөр вакцин авах ба тендер зарлах арга хэмжээг хэрэгжүүлнэ
Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжид ковид-19 шүлс, агаар тулсаар дамждаг учраас хүүхдүүдийн аяга таваг халбага сэрээг хооронд нь солихгүй байх үүднээс тэмдэглэгээ хийх хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгч байгаа.
Л.Баяр