Хумсыг буруу авах, бариу гутал өмсөх, жин нэмэгдэх, хумсан дээр хүнд зүйл унаснаас хумс нүүсэн, гишгүүлэх, тамирчид хөл дээрээ хэт ачаалал өгөх, хумсаа мэрэх, чихрийн шижин, төрөлхийн хумс ургалтын гажигтай байх, шигдсэн хумс хуулуулж авахуулах, хумсаа таллаж авахуулах, хумсны мөөгөнцөр, нярай хүүхдийн арьс нимгэн байх зэрэг олон шалтгааны улмаас хумс шигдэж ургадаг байна.
Ихэвчлэн эрхий хурууны хумс шигдэж ургана. Хумс шигдэж хүндэрсэн тохиолдолд өвдөлт маш ихтэй, явж чадахгүй болдог. Орчны зөөлөн эд идээлж үрэвсэнэ. Чихрийн шижинтэй бол хэрхэвч өөрөө шигдсэн хумсаа авч болохгүй.
Зөвлөгөө ба арчилгаа:
1. Хумсыг авахуулах нь хумсыг авсны дараа хумсны ор буюу хумс ургах ёстой талбай агшсанаар шинээр ургаж буй хумсны ургалтыг саармагжуулж урагшаа чиглэлд биш дээшээ чиглэлд ургаж дахин шигдэж ургах магадлал ихэсдэг байна. Иймд олон дахин хумс авахуулахаас зайлсхийх хэрэгтэй. Монголд хөлийн хумсыг сугалж авахгүйгээр эмчлэх Герман техник, технологи нэвтэрсэн.
2. Хөвөн жийрэглэх арга. Хумсныхаа шигдээд байгаа хэсэгт бага зэрэг хөвөн хавчуулж ургуулж болно.
3.Педикурт орж хумсан дээрээ акрил тавиулж болох юм. Энэ нь нимгэн хумстай, шигдэлт нь ил харагдаж байгаа хумсанд тохиромжтой арга.
4.Төмөр чиг тавиулж зөв чиглэлд ургуулж болно.
5.Хумсыг анхнаас нь зөв авч сурахыг хичээгээрэй.
Урьдчилан сэргийлэлт
Ихэнх хүмүүс хөлийн хумсаа сайтар арчлах хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй. Үүнээс ч болж багагүй асуудалд ордог нь харамсалтай. Хэрэв хүн хөлийн хумсаа зөв арчилж чаддаггүй бол мэргэжлийн хүмүүст хандах хэрэгтэй. Хөл, хөлийн хумсны арчилгаа буюу педикюр үйлчилгээ хийдэг салон олон байдаг. Үүнээс гадна хичнээн гоё гутал байсан ч бариу л бол татгалзах хэрэгтэй.
Шигдэж ургасан хумс гэх мэтийн асуудлаас болж шаналахгүйн тулд дараах зүйлсийг анхаараарай.
Үүнд:
- Хумсаа засахаас өмнө лакны үлдэгдлийг витаминтай ангижруулагчаар арилгаж гараа сайтар угаа
- Үүний дараа хумсаа богиносгож, зохих хэлбэрт оруулна. Өргөн алгатай хүнд дундаж урттай,
- дөрвөлжиндүү хэлбэртэй хумс зохидог. Гэхдээ зуйвандуу хэлбэртэй хумс нь бүх л төрлийн алганд тохирдог. Хумсаа авсны дараа сөрдгөрүүдийг нь тусгай хуурайгаар хуурдах хэрэгтэй. Нэг чигт хуурайдвал хумс цуурахгүй.
- Хумсан завсар шигсэн хирийг арилгахын тулд нимбэгийг таллан зүсээд зөөлөн рүү нь хуруугаа дүрэх хэрэгтэй. Ингэж гурван минут орчим байлгасны дараа угаахад хумс цэвэрхэн, гялалзсан болдог. Тамхи их татсанаас шарласан хумсыг мөн адил аргаар цайруулна.
- Дараа нь гараа савантай халуун усанд хийж хумсны нимгэн арьсыг дэвтээнэ. Арьсны бүтцээс шалтгаалаад дүрэм хугацаа нь янз бүр. Заримд нь 10-15 минут шаардлагтай байхад бусдад нь 3-4 минут хангалттай байх жишээтэй.
- Арьсыг зөөллөсний дараа хумсны нимгэн арьсыг хумсны буланцартай нь цуг хойшлуулж, хумс заслын чимхүүрээр авна. Хумсны уг хүрэх газраар хэт гүн авах хэрэггүй.
- Хумсны эргэн тойрны арьсыг аваад мөн зэтэрийг нь хайчаар болгоомжтой авна. Хумсны буланцарыг хөвөнтэй савхаар цэвэрлэнэ. Хөвөнгө 13%-ийн ус төрөгчийн давхар исэл, эсвэл чидун жимсний тосонд дүрсэн байна.
- Энэ бүхний дараа лак түрхэж болно. Лак түрхэсний дараа гараа тэжээлийн тосоор тосолно. Лак түрхэх дургүй бол нимбэг, эсвэл усан үзэмний шүүсийг ашиглан хумсны толигор харагдуулах боломжтой.
- А витамин ихээр агуулдаг аарц, сүү, элэг, өндөг, загас, самар, лууван, бууцай, хулуу зэрэг бүтээгдэхүүн хэрэглэх нь хумсанд сайнаар нөлөөлдөг.
- Хумс давхаргатай болсон үед далайн давстай усанд дүрэх нь сайн байдаг. Нэг халбага далайн давсыг аяга бүлээн усанд уусгаад хумсаа 15-20 минут дүрнэ.
- Хугарамтгай, хэврэг хумсыг долоо хоногт 1-2 удаа бүлээсгэсэн ургамлын тосонд дүрнэ /чидун жимсний тос хамгийн тохиромжтой/. Дүрэх тосондоо хэдэн дусал А витамин /аптект зарагддаг/, 3 дусал йод, 5 дусал нимбэгний шүүсийг хийж өгнө.