Олон улсын сагсан холбооноос (ФИБА) 5х5 Дэлхийн хамгийн шилдэг ур чадвартай багийг тодруулах ур чадварын Дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгууллаа.
Тус тэмцээн нь 17 хүртэлх насны ангилалд явагдаж Монгол Улсын баг аварга боллоо.
Өсвөрийн тамирчид Монголын багийн спортын анхны дэлхийн аварга болохдоо гурван дээд амжилтыг тогтоож, дэлхийн сагсан бөмбөгт түүхийг бүтээлээ.
Тодруулбал, Монголын баг хасагдах шатанд Гвиней улсын эсрэг 119:111, Пуэрто Рико улсын эсрэг 118:109, аваргын төлөө Болгар улсын 99:124 оноог авч, өөрсдийн тогтоосон онооны дээд амжилтаа шинэчилсээр аварга болсон юм.
Харин анхны ур чадварын Дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медалийг 118-113 харьцаатай Панамыг хожсон Гвиней Улсын баг хүртэв. Эмэгтэй багуудаас урд хөрш БНХАУ-ын баг 118-119-ээр Польш улсын багийг хожиж, Дэлхийн аварга болсон бол хүрэл медалийг 162-130 харьцаатай Литвийн багийг хожсон Испаний баг хүртжээ.
Та бүхэнд бас нэгэн сайхан мэдээ дуулгахад Монголын 5х5 сагсчид үүнээс хойш олон улсын тэмцээнүүдэд чөлөөтэй оролцох боломжтой болж байгааг дуулгаж байна гэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.