Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Улсын хэмжээнд наймдугаар сарын 22-нд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ “Наймдугаар сарын 22-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 631 хүн шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 298 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Үүнээс 288 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-т 10 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байгаа. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 8 өвчтөний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.
Л.Баяр