Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтуудаар явагдаж буй худалдаа, ложистикийн үйл ажиллагааг хялбаршуулах үүднээс “Ногоон гарц” түр журмыг хэрэгжүүлж буй билээ.
Энэхүү түр журмын хүрээнд Хятадын талын Ганцмод боомтоор нүүрс тээвэрлэж буй Монгол жолооч нарын хоноглох зочид буудлын үнийг хямдруулах, нөхцөлийг сайжруулах хүсэлтийг манай талаас тавьсныг харгалзан Хятадын тал зочид буудлын үнэ 270 юань байсныг 180 юань болгон бууруулахаар шийдвэрлэсэн байна. Хямдруулсан үнийг 2020 оны наймдугаар сарын 20-ноос мөрдөж эхэлсэн байна.