Төмөр замын тээврээр 2020 оны эхний 7 сард 16.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.3 (8.6%) сая тонноор өсчээ.
Төмөр замын тээврээр тээсэн ачааны өсөлтөд экспортын ачаа 1.3 (22.6%) сая тонн, дамжин өнгөрөх ачаа 84.2 (3.7%) мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2020 оны 7 дугаар сард 2.5 сая тонн болж, өмнөх сараас 152.4 (6.4%) мянган тонноор өсчээ.
Агаарын тээврээр 2020 оны эхний 7 сард 1.6 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.6 (50.9%) мянган тонноор буурсан байна.
Агаарын тээврээр 2020 оны эхний 7 сард дотоодод 42.5 (2.7%) тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеэс 3.8 (8.2%) тонноор буурсан байна. Мөн олон улсад тээсэн ачаа 1.5 (97.3%) мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 1.6 (51.6%) мянган тонноор буурчээ.
Үндэсний Статистикийн Хороо