2020-08-21 11:181min00

А.Амбасэлмаа: 709 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

unnamed (1)

Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Өчигдөр нийт 709 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр 2 хүн /42 настай эрэгтэй, 50 настай эрэгтэй/ эдгэрч ХӨСҮТ-с гарч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Нийт 298 тохиолдол батлагдсаны 283 нь эдгэрч, одоо сувилалд 28, гэрийн ажиглалтад 38, ажиглалтын хугацаа дууссан 217 хүн байна. Одоо эмчлэгдэж байгаа 15 хүний 2-ын нь биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй