Зохиолч Жоан Роулингийн “Харри Поттер ба философийн чулуу” /2001/ хэмээх уран сайхны киноны анхны анги өнгөрөгч амралтын өдрүүдэд давтан дэлгэцнээ гарч, Хятадын ачаар гадаадаас тэрбум долларын орлого олсон амжилт гаргажээ. Уг кино одоогийн байдлаар 1 001 260 000 доллар олсон гэж Deadline –д мэдээлэв.
Үүнээс өмнө “Харри Поттер ба Үхлийн бэлэг: 2-р бүлэг” нэртэй сүүлчийн зураг авалт нь нэг тэрбумын орлогыг давсан юм. Киноны эхний бүлгийг Хятадад 3D, 4K форматаар анх удаа үзүүлэхэд амралтын хоёр өдрийн хугацаанд 13,6 сая долларын ашиг олжээ. Энэ нь Хятадад кинотеатрууд коронавирусийн цар тахлаас хойш нээгдсэн цагаас хамгийн их ашиг олсон бүтээл болж байгаа юм.
Гэхдээ Хятадад энэ кино анх 2002 онд гарахад эхний амралтын өдрүүдэд 5 сая гаруй доллар л цуглуулсан байдаг.