УИХ-ын 13 эмэгтэй гишүүн нам харгалзахгүйгээр бүлэг байгуулж ажиллахаар боллоо. Энэ үеэр уг бүлгийг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл ахалж, нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудал дээр анхаарч хамтран ажиллахаар болжээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүүн Д.Сарангэрэл: Төсвийн тодотголд хүүхэд харах үйлчилгээний зардалд 2.5 тэрбум төгрөг батлуулах ажил нааштай шийдэгдэж байгаа. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жил хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гарсан.
Энэхүү шийдвэр нь эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэхэд саад болж байгаа тул УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгээс хүүхэд харах үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэв.