Швейцарын Ольтен хотод хэдхэн хоногийн өмнө байр байшин, автомашин, зам дээр шоколадны амтат бороо асгарчээ. Яг л “Шоколадны үйлдвэрийн Вилли Вонка”-ийн гайхамшигтай төстэй үзэгдэл болсон ч байдал тун тодорхой байсан гэнэ.
Эндхийн Lindt&Sprüngli чихрийн үйлдвэрийн агааржуулалт нь эвдэрчээ. Гэтэл агааржуулагч нь эвдрэхдээ какаоны нунтгийг агаараар нэг цацсан юм байх. Салхи энэхүү какаотой агаарыг тууж явсаар машин, зам, байр байшингаар нэг тарааж орхижээ.
Хотынхон шоколадан бороотой зургуудаа интернэт сүлжээнд тавьсан аж.
1 comment
zoolnii temdegtei bichih um gadnii ornii hotiin ner, Olten gedenk um