Болгарын генетикч, домч, хэдэн арван номын зохиолч, профессор Христо Мемерски дэлхий даяар лекц уншиж, дэлхийн 63 улсын 200 их сургуульд хичээлээ заадаг. Тэрбээр хүмүүсийг хоол хүнсээ буруу сонгож, өөрсдөө авсныхаа тагны хадаасыг хаддаг хэмээн ярьжээ.
Хөгшрөлтийн тухай
Хөгшрөлт бол байгалийн жам ёсны явц биш. Эрдэмтний хэлснээр, энэ бол өвчин бөгөөд бид хоол хүнсний бодлогогүй үйлдлээрээ үүнийг өдөөж байдаг гэнэ. Дэлхий дээр хүмүүсийн 70% нь хоол хүнсэнд тоогүй хандсанаасаа болоод нас бардаг байна. Тулай өвчин, чихрийн шижин, шархлаа, зүрхний шигдээс, тархины цус харвалт, төрөл бүрийн хорт хавдар бол соёл иргэншлээс улбаатай гэжээ.
Хөгшрөлтийг удаашруулдаг бүтээгдэхүүнүүд
Хөгшрөлтөөс сэргийлэхийн тулд хоол хүнсэндээ тун энгийн дүрэм баримтлах хэрэгтэй. Хамгийн гол нь илүүдүүлж огт болохгүй, бүгдийг бага багаар хэрэглэнэ. Тиймээс би хөгшрөлтийг удаашруулдаг бүтээгдэхүүнийг хэд хэд ангиллаа. Тэдгээрийн ихэнх нь ногоо, жимс, тараг, сүү, вино юм.
Мэдээж, вино буюу дарсыг цэврээс нь тун бага хэмжээгээр хэрэглэнэ. Францад махан дээр улаан дарс асгадаг уламжлал байдаг. Тэгээд л Жан Будант Альбионы Жоноос 10 насаар урт насалж байгаа юм.
Нэгдүгээр байрт цэвэр тараг орно. Хуурай сүүгээр хийсэн, дрожжтой тараг эмчилгээний үр дүнгүй. Жинхэнэ тараг бол илүү амархан шингэдэг хүнс. Ходоодны болон бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлж, ясны сийрэгжилтийг зогсооно.
Гэдсээ цэвэрлэх, турах арга их энгийн
500 грамм цэвэр тарган дээр хоолны 1 халбага зөгийн бал, хоолны 1 халбага алимны цуу, цайны 1 халбага шанц буюу корица /синнамон/, зөгийн жилийн 30%-ийн ханд 40 дуслыг нэмээрэй. Үүн дээрээ нэрс, хад, хушга, гадил зэргийг нэмж болно. Жимс, самраас бол нэг атгыг, гадилыг ¼-өөс хэтрүүлэлгүй нэмнэ.
Энэхүү тааламжтай амттанг өглөө, оройн хоолондоо идэж болно. Энэ десертнээс 2 цагт тутамд 2 халбагыг идээд 20 хоноход л бэлхүүс тань илүү нарийхан болж, үс тань гялтганаж, цовоо, эрч хүчтэй болсныг анзаарах болно.
Гоо сайхны байгалийн витаминууд
Гоо сайхны хамгийн сайн витаминууд лууван, сармисны салатанд оршдог. Азербайжанд сармисны шидэт чанарыг баталсан туршилт явуулжээ. Нэг аяганд 80 төрлийн өвчин үүсгэгч нянтай ус хийгээд, нөгөө аяганд нь сармис хийгээд хоёр аягыг зэрэгцүүлэн тавьжээ. Хэдэн цагийн дараа нянгууд үхсэн байжээ. Сармис зайнаас нян устгасан байна шүү дээ.
Зөгийн жилий ч бас ийм шинж чанартай. Энэ нь ханиадны вирусийг устгаж, ходоодны шархлаа, бактергүйжилттэй тэмцэж, хорт хавдраас гайхалтайгаар урьдчилан сэргийлдэг. 50 мл усанд 20-30 дуслыг нэмээд, өдөрт 2 удаа уухад л хангалттай.
Хатагтай нар сайхан үс, хумс, арьстай болъё гэвэл шилэн саванд зөгийн бал, хушга, хасарваань, үзэм, нимбэгийг тэнцүү хэмжээтэй холиод өдөрт гурван халбагыг идэхэд л хангалттай.