Дэлхийн загварын чиг хандлагын үндсэн суурийг тавьсан, хувцас загварын салбарт хувьсгал хийсэн, гайхалтай сүрчгүүдийг гаргасан гээд л Коко Шанел (Coco Chanel)-ийн алдар гавьяаг нэрлэвэл хэзээ ч үл дуусна. Дэлхийн загварын түүхэнд домог болсон алдарт Коко Шанелийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Тэрээр 1883 оны 8-р сарын 19-нд Францын нэгэн тосгонд төржээ. Түүний жинхэнэ нэрийг Габриэль Шанел гэдэг бөгөөд аав нь түүнийг Коко хэмээн өхөөрдөн дууддаг байсан тул хожим энэхүү нэрээрээ дэлхийд танигдсан юм. Ингээд бүсгүйчүүдийн шүтээн “Chanel” брэндийг үүсгэн байгуулагчийн хэлсэн гайхалтай үгсийг хүргэж байна.
“Загвар улиран одож зөвхөн стиль л үлддэг”
“Мөнгөтэй хүн гэж байдаг, бас баян хүн гэж байдаг”
“Тансаг эд биед эвтэйхэн байх ёстой, үгүй бол тансагт тооцогдохгүй”
“Орлуулагдашгүй нэгэн байхын тулд үргэлж бусдаас өөр бай”
“Хана мөргөж цаг үрээд хэрэггүй, түүнийг хаалга болгож хувирга”
“Хувцас загвар бол харьцааг зөв тааруулах асуудал”
“Зарим хүмүүс тансаг байдлыг ядуу хоосны эсрэг ойлголт гэдэг. Үнэндээ энэ бол бүдүүлэг байдлын нөгөө тал.”
“Сүрчиг хэрэглэдэггүй эмэгтэйд ирээдүй байхгүй”
“Байгаль чамд 20 насны чинь царайг өгдөг, 50 хүрэхэд ямар байх нь чиний асуудал”
“Эрчүүдийг хүүхэдтэй адил гэдгийг ойлгох тусам чи бүгдийг мэддэг болно”
“Гарт нь эр хүн байхад хүүхнүүд яагаад эр хүний чаддаг бүхнийг хийхгээд байдгийг би ойлгодоггүй”
Л.Баяр