Шинэ нарийн ногоог амин дэм шим тэжээлтэй байдлаар урт хугацаанд өвлийн турш хадгалах цорын ганц арга бол хөлдөөх боловсруулалт юм. Хөлдөөх ногоог хүйтэн усаар угааж, усыг даавуу болон сальфеткаар шингээж хатаана. Цэвэрлэсэн ногоог хэрэглэх хэмжээгээр жижиглэн хэрчиж түгжээтэй уутанд хийж хөлдөөнө.
Хөлдөөсөн ногоог халуун шөл, халуун тос руу шууд хөлдүү чигээр нь хийж болгож хэрэглэнэ.
Хөлдөөсөн ногоог тасалгааны температурт гэсгээж болохгүй.
- Бууцай
- Юуцай
- Ногоон сонгино
- Яншуй
- Цоохор майлз эдгээр ногоог хүйтэн усанд 15-20минут байлгаж шороо болон гадны биетээс салгана.
- Хүйтэн усаар дахин зайлж усыг сайтар сэгсэрч усгүй болгоно. /даавуу сальфетканд шингээж болно/
- Хэрэглэх хэмжээгээр жижиг түгжээтэй уутанд хийж гүн хөлдөөнө.
- Брокколи : мөчрөөр нь салгаж буцлаж буй усанд 2-3минут үргэлжлүүлэн буцалган шүүж аван мөстэй хүйтэн ус руу шууд хийж 2-3 мин байлган хэрэглэх хэмжээгээр жижиг түгжээтэй уутанд хийж хөлдөөнө. /усаа сайтар шүүх хэрэгтэй/
- Ногоон хулуу: хүйтэн усаар сайтар угааж өөрийн хүссэн хэмжээгээр хэрчин түгжээтэй уутанд хийж хадгална
- Шар хулуу: мөн хүйтэн усаар сайн угааж доторх том үрүүдийг нэг бүрчлэн түүж аван хүссэн хэмжээгээр хэрчиж түгжээтэй уутанд хийж хөлдөөнө
- Чинжүү: хүйтэн усаар угааж доторх үрийг салгаж хүссэн хэмжээгээр хэрчиж түгжээтэй уутанд хийж хөлдөөнө.
- Шар лууван, хүрэн манжин, шар манжин, сонгино мэт үндэс үрт ногоонууд удаан хугацааны хадгалалтыг даадаг тул өвлийн турш зоорьлосон ногоог хэрэглэх боломжтой.
Эх сурвалж: Greenlips/Facbook хуудас/