Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг тодорхой тооны иргэд төдийгүй, УИХ-ын зарим гишүүн эсэргүүцэж, өөрчлөх ёстой талаар байр сууриа илэрхийлээд байгаа билээ.
Тэгвэл энэхүү заалтын талаар хууль зүйн ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл хэвлэлд тайлбар өгсөн байна. Тэрбээр хэлэхдээ
“Сүүлийн үед цахим ертөнц, хэвлэл мэдээлэл, зарим нэр бүхий улс төрч оролцож Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад дурдсан төрийн нийтийн өмч гэдгийг хэт дэвэргэж, нөгөө тал руу гуйвуулах үйл ажиллагаа явагдаж байна. Нэр томьёо, хууль зүйн нэр томьёо цаанаа шинжлэх ухааны маш нарийн үндэстэй. Төр гэдэг нэр томьёо бол бас хоёрдугаар утгаараа улс гэж явдаг. Тэгэхээр төрийн нийтийн өмч гэдэг нь бүх ард түмний хөрөнгө, улсын өмч гэсэн утгаар энэхүү заалтыг Ерөнхийлөгч санаачлаад УИХ баталсан. Үүнд эх орноосоо урваж тэрслэх, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд нөлөөлөх өчүүхэн төдий асуудал энэ нэр томъёоны цаана байхгүй. Бид үүнийг хаа сайгүй анхааралдаа авах зайлшгүй шаардлагатай болсныг эрдэмтэн, судлаач, туршлагатай хуульч хүний хувьд хэлж байна” гэжээ.
Л.Баяр
2 comments
тэгээд ард түмний өмч гэж засаж оруулаач. Монгол хэлэнд одоо цаг үед нийтийн хоолны газар, үзвэр үйлчилгээ, нийтийн тээвэр, нийтийн байр, нийтийн бие засах газар, нийтийн … гэх мэт холбоо үгс хэрэглэгддэг.
“Ард түмний өмч” гэсэн хоёргүй утгатай үг байсаар байхад заавал тайлбар шаардлагатай нэр томьёо хэрэглэх нь сэжиг дагуулж байна. “Төрийн нийтийн” гэдгийг хэн дуртай нь ямар ч байдлаар мушгин гуйвуулах боломжтой.