Орчин цагийн хүмүүст хурд гэдэг юунаас ч илүү чухал зүйл болоод байгаа билээ. Тиймээс аль болох түргэн хугацаанд идэх хоол хүнс дэлхий нийтийн гол хэрэгцээ болоод байна. Гэхдээ түргэн гээд тэр бүр бургер авч идээд байх хэрэггүйг дараах баримтууд нотолно.
Үйлчлүүлэхэд хамгийн тохиромжтой цаг нь ид ачааллын үе
Түргэн хоолны ресторануудаар үйлчлүүлэх хамгийн тохиромжтой цаг бол ид ачааллын цаг буюу 11-13, 18-20 цаг юм. Энэ үед сул ширээ олдоход төвөгтэй ч хоол хүнс нь харьцангуй шинэлэг байдаг.
Шинэ шарсан төмс идмээр байвал давсгүйг захиал
Шарсан төмсийг бэлэн болгож тавьсны дараа давсалдаг. Харин та шинийг идмээр байвал давсгүйг захиалах хэрэгтэй.
Хоолны үнэр бол маркетингийн арга хэмжээ
Түргэн хоолны газрын дэргэдүүр өнгөрөх үед өөрийн эрхгүй ормоор санагддаг шүү дээ. Гал тогооноос гарах сайхан үнэр таныг татаж байгаа нь тэр. Үүнийг соргогоор мэдэрсэн ажилтнууд үйлчлүүлэгчдийн анхаарлыг татахын тулд хаалга, цонхоо нээдэг аж.
Хоолны дуршил нэмэгдүүлдэг кока-кола цайнаас ч хямд
Олонх түргэн хоолны газарт хийжүүлсэн ундаа нь цайнаасаа ч хямд байдаг. Учир нь хийжүүлсэн чихэрлэг ундаа амны цангааг тайлахгүйгээс гадна нүүртөрөгчийн давхар исэл нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг.
Шарсан төмс 19 найрлагатай
Домогт шарсан төмс нь 20-иод найрлага нийлж байж хэрэглэгчдэд хүрдэг. Хамгийн гол түүхий эд нь мэдээж төмс. Гэхдээ өөх тос, янз бүрийн нэмэлт, амт, үнэр нэмэгдүүлэгч орж байж бүрддэг байна.
Өглөө эрт бүү ор
Эрт босно гэдэг сайн хэрэг. Гэсэн хэдий ч өглөө түргэн хоолны газар нээгдсэний дараа бүү ор. Энэ үеэр ажилтнууд гал тогоогоо цэвэрлэгч бодисоор цэвэрлэж, идэх гэж байгаа хоолонд тань цэвэрлэгээний бодис орох магадлал хамгийн өндөр байдаг.
Түргэн хоол 30 жилийн өмнөхөөс ч илүү илчлэг болсон
Өнөөдөр бидний дуртай хоолны порц эрс нэмэгдсэн. Түүнийг дагаад илчлэг нь ч өсчээ. Жишээ нь гэхэд чизбургер 1980-аад оныхоос 75 хувиар илүү илчлэгтэй болсон. 20 жилийн өмнө шарсан төмс одоогийнхоо хоёр дахин бага илчлэгтэй байсан бол пиццаны калори 70 хувиар нэмэгджээ.
Сүүн коктейлийн сахар хэвийн хэмжээнээс 2-3 дахин их
Түргэн хоолны сонгодог ундаануудын нэг сүүн коктейль зуны цагт хүмүүсийн хамгийн дуртай ундааны нэг. Хүний өдрийн дундаж сахарын хэрэглээ 30-60 грамм байдаг бол нэг ийм коктейльд 85 орчим сахар агуулагддаг.
Хоолыг гараараа идвэл илүү амттай
Түргэн хоолны газруудын хоол яагаад сэрээ, хутгагүй байдаг юм бол гэж бодож байсан уу? Хүн гараараа барьж хооллох нь халбага, сэрээгээр идсэнээс ч илүү амттай байдаг болохоор илүү ихийг захиалдаг гэнэ.
Хийжүүлсэн ундааны крант байнга л бохир байдаг
Хийжүүлсэн ундааны крантыг угаахад их төвөгтэй. Тэнд хэчнээн хэмжээний нян бактери цугларсан байдаг гэж санана. Дээрээс нь ундааны сахараас болоод амархан үржихийг нь яана.