УИХ-ын гишүүн С.Ганбаатар цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. /2020.08.17/
Тэрбээр Үндсэн хуулийн 6.2 гэх заалтыг ард түмэн даяараа давалгаалж эсэргүүцэж байна. Гэсэн ч УИХ-ын гишүүд дүлий дүмбэ байсаар байна.
Хоёрхон сарын өмнө эрх баригчид яаж гуйж явлаа. Тэд одоо орон нутгийн сонгуулиа л бодож байна. Үүнээс илүү чухал зүйл бол газар нутгийн тусгаар тогтнол аюулд орлоо гэж Үндэсний авулгүй байдлын зөвлөлд долоодугаар сард бичиг явуулсан.
Өнөөдөр ЗГХЭГ-аас захидал ирсэн. Тэр бичигт таны шаардлагыг хүлээж авлаа. Дагалдах хуульд өөрчлөлт оруулахаар ярьж байгаа гэсэн ч энэ нь хангалтгүй байна.
УИХ, Ерөнхийлөгчийн зүгээс таг чиг байна. Үндсэн хуулиар дээрэм хийсэн бол УИХ тарах, Засгийн газар огцрох хэмжээний зүйл яригдана. Үндсэн хуулийн 6.2 гэсэн заалт дээр яаралтай Ажлын хэсэг байгуулах шаардлагатай байна” гэж онцлон хэллээ.