Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор сурагчдын сургуулийн автобус, хичээлийн хуваарийн талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн онд сургуулийн сурагчдын 40 автобус явуулсан бөгөөд өдөрт 3000 орчим хүүхэд зорчиж байна гэсэн тооцоо гарсан.
Энэ долоо хоногт ЕБС-ийн хичээлийн хуваарь гарна. Дараа нь сургуулийн автобусыг хэрхэн явуулах нь тодорхой болно. Эхний ээлжид сургуулийн автобусыг энэ сарын 10-20-ны хооронд тээврийн үзлэг оношлогоонд хамруулах ажлыг зохион байгуулна” гэв.