Ази Номхон Далайн бүсийн 31-р Жемборийн үйл ажиллагаа нь цогцолбор төвүүд болон дэд зуслан гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Оролцогч скаутууд нь зун, намар, өвөл, хавар дэд зуслангуудад (нэг дэд зуслан 6-7 аймаг, дүүрэг, 8-10 гадаад улсын төлөөлөгчид) хуваагдаж майханд амьдарч, чөлөөт цагаараа олон төрлийн хөгжилтэй арга хэмжээнүүдэд оролцоно.
Үйл ажиллагааны хувьд:
Адал явдал эндээс эхэлнэ
Цогцолбор төв нь бүхэлдээ сорилт, ур чадвар, авхаалж самбаа, зориг шаардсан өртөөнүүдээс бүрдсэн байна. Үндсэн 2 хэсэгт хуваагдах бөгөөд нийт 30 үйл ажиллагааны төв буюу өртөө ажиллана.
- Adventure буюу Адал явдалт үйл ажиллагааны хэсэг нь нийт мод, олсоор хийсэн 15 саадтай зурвас өртөөтэй. Үүнээс 10 өртөө нь өндөрлөгт, 5 өртөө нь газраар байрласан байх ба аюулгүй байдалыг тусгай зориулалтын хамгаалалтын бүс, бэхэлгээ, хамгаалалтын хэрэгслээр хангаж мэргэшсэн баг ажиллана.
- Challenge буюу Сорилт үйл ажиллагааны хэсэгт байт буудлага болон хөгжөөнт тоглоом бүхий 15 өртөө байрлах ба бүгд багийн ажиллагаагаар даван туулахад чиглэнэ.
Адал явдалт цогцолбор төв нь бүхэлдээ багаар ажиллах чадвар, хувь хүний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих талбар байхаас гадна хөгжилтэй, мартагдашгүй дурсамжийг бий болгоно
Музейд өнгөрүүлсэн шөнө
Цогцолбор төв нь хүүхдүүдийг шинжлэх ухаан, технологи, танин мэдэхүйн олон талт ертөнцөөр аялуулж, байгальд ээлтэй амьдрах ухаанд сургана. Бид шинийг танин мэдэх, туршилт хийх, өөрийн биеэр ажиллах, сонирхолтой видео үзэх, шинжлэх ухаанч хөгжөөнт тоглоомуудаар тоглох боломжуудийг ч бүрдүүлсэн. Та бүхэн түүх соёл, эх дэлхий болон хүмүүсийн үүсэл хөгжил, байгаль экологи, техникийн ололтуудтай нүүр тулан уулзах гурван дэд хэсгнээр зочилно.
- STEM дэд төв дээр хүүхдүүдийг цахилгаан үүсгэх, нано технологийг ойлгож түүгээр туршилт хийх, робот зохион бүтээх, сансрын пуужин угсарч, нисгэх гэх мэт олон гайхамшгууд хүлээж байна.
- Astro Park дэд төвд сансрын нисэгчийн анхан шатны шалгалтууд өгөх, VR box-оор сансарт нисэх мэдрэмжийг мэдрэх, тусгайлан тохижуулсан өрөөнд гариг эрхсийн ертөнцөөр аялах, одны ордуудыг таньж мэдэх, ялгаж сурах, сансрын нисэгчийн хувцас өмсөх, сансар судлалтай холбоотой сонирхолтой баримт, үзмэрүүдийг үзэх болно.
- Jurassic World дэд төвд эртний динозавруудын үе болон тэдний түүхээр аялж, палентлоги малтлага хийж, Юрийн галавт өөрийн биеэр зочлох юм.
Уг цогцолбор нь хүүхдүүдийг шинжлэх ухаанч, бүтээлч сэтгэлгээтэй болгох, мэргэжлээ сонгоход нь туслах, шинийг илэрхийлэх хүсэл тэмүүлэлтэй болоход нь туслана.
Илүү сайхан дэлхийг бүтээцгээе
Цогцолбор төвөөр аялснаар хүүхдүүд дэлхийн скаутын хөдөлгөөний хэрэгжүүлж буй сонирхолтой 3 төслийн үйл ажиллагаануудтай танилцах болно. Үүнд:
- Messenger of peace буюу Энх тайвныг түгээгч хөтөлбөр. Энэ хэсэгт хүүхэд бүр гайхамшигтай зүйлсийг санаачилж, орон нутагтаа эерэг нөлөө үзүүлэх, улмаар дэлхий даяар сая, сая хүмүүст урам зориг өгөх боломжтой гэдгийг мэдрүүлэх сонирхолтой үйл ажиллагаанууд багтсан.
- World scout environment program буюу Дэлхийн скаутын хөдөлгөөний байгаль орчны хөтөлбөр. Энэ хэсэгт хүүхдүүд байгаль дэлхий хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг, түүнд хүмүүс бидний нөлөөлж буй хүчин зүйлс юу болох, өөрчлөлтийг бууруулахад бид хэрхэн нөлөөлж чадахаа ойлгомжтой, сонирхолтой, хөгжилтэй өртөөнүүдээр дамжин мэдэж авах болно.
- Scouts of the world award буюу Дэлхийн скаутуудын шагналын хөтөлбөр. Энд хүүхдүүд энх тайван, байгаль орчин, тогтвортой хөгжил гэсэн гурван үндсэн сэдвийн хүрээнд өөрийгөө хөгжүүлэх, хувь хүний чадвараа нэмэгдүүлэх олон сонирхолтой шинэлэг үйл ажиллагаануудтай танилцах боломжтой.
Энэ цогцолбороор аялсан хүүхдүүд нь дэлхийн иргэн, нийгмийн гишүүний хувьд зайлшгүй мэдэж, санаа тавьж, дагаж мөрдөж байх зөв дадал хэвшлүүдийг танин мэдэж, өөрийн болгох хүсэл тэмүүлэлтэй болно гэдэгт итгэлтэй байна.
Браунси арал цогцолбор
110 жилийн түүхтэй скаутын хөдөлгөөний агуулга, зорилгыг мэдэж энэ байгууллагын гишүүн хүүхдүүдийн анхан шатны мэдлэг, дадлуудаас сурах энэхүү цогцолбор төвөөр аялснаар тэд дэлхийн өндөр хөгжилтэй улсууд яагаад хүүхдийнхээ хүмүүжлийг скаутын хөдөлгөөнд даалган, дэлхийн улс төр, урлаг, спортын одод энэ байгууллагаар хүмүүжсэн байдгыг илүү сайн ойлгох болно.
- Амьдрах урлаг дэд төвд скаут хүүхдүүдийн эзэмших ёстой зарим дадал, чадваруудыг оролцооны аргаар сурч, дадлага хийнэ. Сурсан зүйлсээрээ бусад салаадтай өрсөлдөх, хөгжилтэй дуу, тоглоом, бүжиг сурах нь ч энэ дэд төвийн салшгүй хэсэг билээ.
- Скаут музей дэд төвд Монголын болон дэлхийн скаутын түүхэн цаг мөчүүдийг сануулахуйц зураг, үзүүлэн, амьд тоглолт, бүтээн байгуулалтуудыг үзэж сонирхох, скаутын холбогдолтой цуглуулгаа нэмэгдүүлэх боломжтой.
АНДБ-ийн 31-р жемборид скаутын гишүүдээс гадна, скаутын хөдөлгөөнийг сонирхож байгаа бүх хүүхдүүд оролцох боломжтой бөгөөд сонирхогч хүүхдүүд энэхүү цогцолбороор зочилсноор цаашид байнгын үйл ажиллагаанд оролцдог жинхэнэ гишүүн болж, ирээдүйн сайн иргэн болохдоо бэлтгэгдэнэ хэмээн найдаж байна.
7-р сарын 27-ноос 8-р сарын 02-ны хооронд 7 шөнө 6 өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт болох арга хэмжээнд 1 хүүхдийн оролцох төлбөр 250,000 төгрөг.
Ази, Европ, Австрали, Америк тивийн 40 орны 2000 скаут, Монголын 21 аймаг 9 дүүргийн 4000 гаруй скаут оролцох энэ арга хэмжээний 11-17 насны хүүхдүүдийн бүртгэл 6-р сарын 15-нд дуусах гэж байна.
Та Монголын Скаутын Холбооны 11-324171, 88024353, 99960606 утсуудаар холбогдож өөрийн аймаг, дүүргийн зохион байгуулагчтай холбогдоорой.
Нээлт, хаалтын сүрлэг арга хэмжээ болон олон улсын өдөрлөгийн арга хэмжээ улс орон даяар ТВ-ээр шууд дамжуулагдана.
Таны хүүхэд 10 хүүхэдтэй салааны гишүүн болж, салаа бүр нэг багшаар удирдуулан энэ арга хэмжээнд оролцоно. Салаагаараа хоолоо хийж идэж, салаагаараа бүхий л арга хэмжээнд оролцон үе тэнгийнхэнтэйгээ өөрийгөө харьцуулан үзэх, шинэ найз нөхөдтэй болох, шинэ зүйлсийг сурч мэдэх, шинэ хүсэл тэмүүлэлтэй болоход нь хүүхэддээ туслаарай.
Эх сурвалж: http://www.zaluu.com/read/13628d424