Зөвшөөрөлгүйгээр малын толгой шулж, цех ажиллуулж байжээ. Тодруулбал, МХЕГ-ын даргын баталсан 01/66 дугаартай удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Е, Н нар нь зөвшөөрөлгүй бог болон бод малын толгой шуллагааны цехийн үйл ажиллагаанд Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар,
- мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд мал эмнэлгийн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй бог болон бод малын толгойг шулдаг,
- шулсан махыг Хүчит Шонхор худалдааны төв болон хувь хүнээр дамжуулан нийтийн хэрэгцээнд нийлүүлдэг,
- цехийн өдөр тутмын цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийдэггүй,
- ажиллагсдыг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаагүй,
- эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй,
- ахуйн зориулалттай ванныг хүнсний зориулалтаар ашигладаг,
- цехэд хэрэглэдэг ундны усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ.
Дээрх хоёр иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4, 5.1 дэх заалтуудын дагуу Зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг зогсоох саналыг прокурорт хүргүүлэн ажиллаж байна.
Гэрэл зургийн эх сурвалж: НМХГ
НМХГ