БНХАУ-д зорчих хүсэлт гаргасан Монгол Улсын 170 гаруй иргэний хүсэлтийг Гадаад харилцааны яам хүлээн авчээ. 110 орчим иргэн нь холимог гэр бүл буюу Монгол-БНХАУ-ын иргэд хоорондоо гэр бүл болсон, тус улсад эхнэр, нөхөр, хүүхэд нь байгаа учраас БНХАУ-д зорчих хүсэлтэй байгаа аж. Түүнчлэн 60 гаруй Монгол иргэний бизнес, ажил зэрэг нь БНХАУ-д байдаг учир тус улсад зорчих хүсэлтэй байгаа юм байна. Мөн бага сургуульд суралцдаг сурагчид багтаж байна.

БНХАУ-д суралцдаг 12 мянган Монгол оюутан суралцдаг ч тус улсын 2020-2021 оны хичээл нь хэзээ эхлэх нь тодорхой байгаа юм. БНХАУ-ын зүгээс оюутнуудыг хэрхэн сургуульд нь суралцуулах шийдвэрээ гаргаагүй байна.

Ногоон гарц түр журам үйлчилж байгаа учраас энэхүү түр журмаар БНХАУ-ын тал зөвхөн ачаа тээврийн жолооч нарыг хоёр улсын хилээр нэвтрүүлэх, буцаан оруулах асуудлыг зөвшөөрч буй. Бусад зоригчийг нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн учир БНХАУ-д түр болон удаан хугацаанд зорчих хүсэлт гаргасан иргэдийг тус улс руу явуулах боломжгүй байгаа юм.

 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Хятад иргэнтэй гэр бүл болсон монгол иргэд тус улс руу буцах хүсэлтээ ГХЯ-д гаргажээ”
  1. Mongoliin hichneen emegtei irgen hujaatai hichneen eregtei irgen hujaatai ,hichneen n uvur mongol huntei ger bul bolson hichneen hun /er/ em/ tsever hujaatai suusan too barimt niitleech

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн