Дугаарын хязгаарлалын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийж байна. Нийслэлийн хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан дугаарын хязгаарлалттай холбоотой захирамжийг өнөөдөр баталсан байна.
Ажлын өдрүүдэд үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт, хязгаарлалтын бүсчлэл хэвийн хэмжээнд үйлчилнэ гэв.
Мөн ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд “2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр тодорхой хуулиудад өөрчлөлт орсноор дугаарын хязгаарлалттай холбоотой захирамж өнөөдөр батлагдлаа. Дугаарын хязгаарлалтын бүс замын тэмдгийн стандартад шинээр орлоо. Энэ тэмдэг нь хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүрийн мэдэж байх ёстой тэмдэг болсон. Дугаарын хязгаарлалтын эхлэл болсон улаан тэмдэг рүү нэвтрээд орсон тохиолдолд дугаарын хязгаарлалтын бүс гэсэн тэмдэг хүртэл энэ бүсэд зорчиж байна гэсэн үг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Дугаарын хязгаарлалтыг зөрчсөн иргэн 20 мянга, хуулийн этгээд 200 мянган төгрөгийн торгуультай. Наймдугаар сарын 17-ны өдрөөс дугаарын хязгаарлалтын бүсийн тэмдгийг тавьж, зөрчсөн тохиолдол зөрчил гэж үзнэ”
гэлээ.
Дугаарын хязгаарлалт өглөөний 08:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ 32-ын тойргоос Баянбүрд, Зуун айл, Сансрын аюулгүй тойрог, Дүнжингарав захын уулзвар хүртэл хамаарна. Нарны зам бүхэлдээ хамаараад Тэмээтэй хөшөөнөөс хойших хүртэл, Механик инженерийн сургуулиас хойшоо Нарны гүүр, Хермес, 10-р хороолол, Гурвалжингийн гүүр, Саппорогийн аюулгүйн тойрог, Хорооллын эцэс, Өргөө, Дэнжийн мянга гэсэн бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ.
Дугаарын хязгаарлалтад:
Даваа гарагт 1, 6
Мягмар 2, 7
Лхагва 3, 8
Пүрэв 4, 9
Баасан 5, 0 дугаар хөдөлгөөнд оролцохгүй.
Л.Баяр