2020-08-14 12:221min00

Улсын хилээр их хэмжээний дэрвэгэр жиргэрүү гаргахыг завджээ

35cb2901a10eb794fcd01c7853d74ad0705d52c5

Улсын хилээр их хэмжээний дэрвэгэр жиргэрүү гаргах гэж байсныг илрүүлсэн талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Гашуунсухайт дахь гаалийн газрын нүүрсний терминалын гарах чиглэлээр өчигдөр Монгол Улсын иргэн М өөрийн жолоодож явсан авто машины чиргүүлийн урд хэсэгт, нүүрсэн дунд 43 шуудай нийт 680 кг дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг тээвэрлэж явжээ.

Улмаар улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн байгууллагынхан илрүүлэн шалгаж байна.
Дэрвэгэр жиргэрүү нь Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон БОАЖ-ын сайдын тушаалаар таван жилийн хугацаанд түүж бэлтгэхийг хориглосон ургамал юм.