Америкийн Төрийн департаментын цахим хуудсанд улс орнуудыг аюулгүй байдлаар нь эрэмбэлсэн мэдээлэл нийтлэхдээ Монголд хамгийн муу “дүн” тавьжээ. Тодруулбал, ойрын хугацаанд аялахад тохиромжгүй, хамгийн аюултай бүс гэсэн ангилалд багтаасан байна.
Эл үнэлгээгээр хамгийн муу буюу дөрөвдүгээр зэрэгт Монголоос гадна Афганистан, Энэтхэг, Мексик, Ирак, Иран, Индонез, Хятад зэрэг улс багтжээ. Харин хамгийн аюулгүй зэрэгт Тайванийг багтааж, бусад нь дунд үнэлгээ авчээ. Манай улс цар тахлыг дотооддоо алдаагүй орон хэмээн олон улсад үлгэрлэж буй ч яагаад аюултай бүсэд тооцогдох болсон талаар Монголын аялал жуулчлалын холбооныхноос тодруулахад “Улс орнууд “Ковид-19”-ийн дараах үед аялал жуулчлалын салбарт ямар чиглэл, журам баримтлах вэ гэдгээ тодорхой болгосон. Манайх ийм журам гаргаагүй. Зарим орон халдварын сэжигтэй, эсэхээс үл хамааран иргэдээ шинжилгээнд хамруулж, тандалт, судалгаа хийж байгаа. Харин манайх зөвхөн гадаадаас ирсэн иргэдийг л шинжилгээнд хамруулдаг. Эдгээрээс хамаараад манай улсыг өндөр эрсдэлтэй, аюултай бүсэд тооцож буй” гэв.
Эх сурвалж: Unuudur.mn