Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн мягмар гарагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дөрвөн ажилтанд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болсон байдаг.
Улмаар шүүхээс яллагдагч Г.Идэрчулуун, Б.Цогжаргал, Б.Батцэрэн, Х.Саруул нарыг шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн баасан /2020.08.21/ гарагт 09:00 цагт товлосон байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь хэсэгт /Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ зааснаар буруутгаж байгаа юм байна.
Учир нь, тэд АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнайгийн ээжид гаднын Ливан улсын иргэнийг залилж 10 давхар байшин авч өгсөн нь тогтоогдоод байгаа юм.
1 comment
medeejiin hereg magnaich holbootoi, ene meten muuhai umnuud yadarsan ornii hymyysiig zalilj muu um hiigeed …odoo ter ulsiig har uls dayaraa suirchiheed baina momgol ulsiin neriig gutaasan novshnuud….buzaruud.