Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Баруун салааны аман дахь “Баян-Уул” амралтын газраас хойд зүгт 1.5 километрт зургаан иргэн самар түүж явсны нэг нь буюу 32 настай, эрэгтэй Д модноос унаж хүнд бэртсэн байна.
Тэднийг уулнаас буулгаж өгөх хүсэлтийг Эмнэлгийн байгууллагаас Онцгой байдлын газарт мэдэгджээ.
Хүсэлтийн дагуу нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Д модноос унаж, хэвлий хэсгээрээ модны мөчирт зоогдон, толгой нь хагарч ухаангүй байсныг дамнуурга ашиглан уулнаас буулгаж нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн байна.
Онцгой байдлын ерөнхий газар