Монгол Улс 2020 оны эхний 7 сард нийт 135 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.7 тэрбум америк доллар, үүнээс экспорт 3.8 тэрбум америк доллар, импорт 2.9 тэрбум америк доллар боллоо.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (16.7хувь) тэрбум америк доллар, үүнээс экспорт 782.8 (17.1хувь) сая америк доллароор, импорт 565.2 (16.1хувь) сая америк доллароор тус тус буурчээ.
Харин 2020 оны 7 дугаар сард экспорт 960.5 сая америк доллар, импорт 481.3 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 138.6 (16.9хувь) сая америк доллароор, импорт 14.2 (3.0хувь) сая америк доллароор тус тус өссөн байна.
Үндэсний Статистикийн Хороо